Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 5:1 - Ариун Библи 2013

1 Дайчин охид оо, жагсагтун! Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул. Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.

Gade chapit la Kopi




Мика 5:1
35 Referans Kwoze  

Хацраа бас цохигчид өг, Зэмлэлээр тэр дүүрэг.


Тэд амаа над уруу ангайлгаж, Зэвүүцлээр хацар дээр минь занчиж, Миний эсрэг бөөгнөрсөн билээ.


Учир нь хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж, өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авсан ч та нар тэвчдэг.


Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэд нь зогсогсдод амыг нь алгад гэж тушаав.


Тэд Түүн дээр ирж —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гээд хацрыг нь алгадаж байв.


Тэр ийн хэлтэл дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж —Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ.


Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад —


Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав.


Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл.


Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.


Үзэгтүн, догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр Дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Би дундаас нь шүүгчийг тастан Бүх жононг нь хамт бас алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла. Дайнд бэлтгэ. Хүчирхэг эрсийг босгогтун! Цэргүүд бүгд ойртон хөдлөгтүн!


Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Арслан ой шугуйгаасаа гарч, Үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Түжигнэцгээ, хүмүүс ээ, түгшицгээ! Дэлхийн алслагдсан бүх нутаг аа, чих тавь. Зэвсгээ агсацгаа, түгшицгээ. Зэвсгээ агсацгаа, түгшицгээ.


ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм.


Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад —ЭЗЭНий Сүнс чамтай ярих гээд хаагуур надаас явчихаа вэ? гэв.


Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.


Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж, “Устга!” гэж айлдсан.


Иудагийн Бетлехемээс ирсэн Иудагийн ургийн нэгэн леви залуу байв. Тэр тэнд цагаачлан сууж байжээ.


Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс Би тогтоогдсон байсан.


Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана.


Чи галын түлээ, газарт шингэх цус болно. ЭЗЭН Би нэгэнт айлдсан тул чи дурсагдахгүй.”


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite