Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 4:5 - Ариун Библи 2013

5 Ард түмэн тусбүр өөрийн бурхны нэр доор алхах боловч, Харин бид Бурхан ЭЗЭНий нэр доор үүрд мөнх алхана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана.

Gade chapit la Kopi




Мика 4:5
19 Referans Kwoze  

Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж, Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.


ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.


Учир нь энэ Бурхан Мөнхийн мөнхөд бидний Бурхан. Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө.


Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа,


ЭЗЭН минь, Таны шүүлтийн замаар алхахдаа Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, Таныг дурсан магтах нь Сэтгэлийн маань хүсэл болой.


Энэ өдрийг хүртэл тэд урьдын хэв маягийнхаа дагуу үйлдэж мөн ЭЗЭНээс ч үл эмээж, Өөрийнхөө Израиль гэж нэрлэсэн Иаковын хөвгүүдэд ЭЗЭНээс тушаасан тогтоол, зарлиг, хууль буюу тушаалыг ч дагахгүй байна.


Гэлээ ч бүх үндэстэн буюу үндэстэн бүр өөрсдийн амьдарч буй хотууддаа өөрсдийн бурхдыг бүтээсээр бас тэднийгээ самаричуудын босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тавьсаар байжээ.


Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Би БУРХАН Эзэний хүчит үйлстэй ирнэ. Би Таны зөвт байдлыг Зөвхөн Таныг магтмуй.


Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн.


Аяа Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч Зөвхөн Танаар дамжуулан Нэрийг тань дурдах болно.


Тиймээс Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагаж, өнөөдөр чамд миний тушааж буй Түүний тушаал, зарлигуудыг мөрд гэв.


ЭЗЭН тослогдогчоо авардаг гэдгийг Одоо би мэднэ. Тэр баруун гарынхаа аврах хүчээр, Ариун тэнгэрээсээ түүнд хариулах болно.


Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite