Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 4:4 - Ариун Библи 2013

4 Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно. Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий ам айлдав.

Gade chapit la Kopi




Мика 4:4
25 Referans Kwoze  

Тэр өдөрт танай хүн нэгбүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Соломоны бүх өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль амар жимэр амьдарч, хүн бүр өөрийн усан үзэм, инжрийн модон дор суудаг байв.


Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болоход ичгүүр гутамшигаа, Миний эсрэг хийсэн бүхий л харш юмсаа тэд мартах болно.


Эсэргүүцэж харин тэрсэлвээс Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн ЭЗЭНий ам айлдаж байна.


Зөвт байдал дотор чи байгуулагдан, Айхгүй тул дарлал зовлонгоос хол байж, Аюул чамд ойртохгүй учраас Сүйрэл хүчирхийллээс чи хол байна.


Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айн цочирдуулахгүй.


Чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авах бөгөөд Би чамайг дэлхийн өндөрлөгүүдээр аялуулан Эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ” гэж ЭЗЭНий ам айлджээ.


Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, Махбодтой бүхэн хамтдаа үзэх болно. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.


“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хөндөл юмуу дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.


Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.


ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт дээр нь байхад Шивнэсэн залбирал л гарна.


Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй.


Түйвэргэх зүйлгүйгээр чи хэвтэнэ, Олон хүн чиний тааллыг эрнэ.


Уулс ба толгод ч зөвт байдлаар Ард түмэнд амар тайвныг авчраг.


Ароерын хотууд орхигдож, Мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг цочирдуулахгүй.


Тэр өдөр хатуу газарт хадсан гадсыг зайлуулна. Тэр хугарч унана. Дээр нь өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан билээ.


Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над уруу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэгбүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана.


Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.


Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь залах хүүгээр чинь Өөрийн нэрд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу Бурхан ЭЗЭНийхээ нэрд би өргөө барих гэж байна.


Гэнэтийн аймшгаас ч тэр Гэм буруутнуудыг цохих хөнөөлөөс ч бүү ай


Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, Үнэн зөвийн үр дүн нь Үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болно.


Би бас тэднийг хариулах хоньчдыг дээр нь томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч үгүй болохгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс нярайлах гэж буй нь төрөх цаг хүртэл Тэднийг Тэр өгөх болно. Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно.


Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй, Ер худал ярихгүй. Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй. Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд Тэд хооллож, хэвтэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite