Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 2:7 - Ариун Библи 2013

7 Иаковын гэрт ийм юм хэлж болох уу? «ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу? Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» Чигч шулуун алхахуйд Миний үгс сайныг үйлддэг биш үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 “Иаковын гэр ээ, энэ нь «ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу? Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» гэж хэлэгдэх ёстой байсан уу? Зөв шулуун алхаж буй нэгэнд Миний үгс сайныг үйлддэг биш үү?

Gade chapit la Kopi




Мика 2:7
31 Referans Kwoze  

Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.


Үгс тань олдоход би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон Зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түг түмдийн Бурхан ЭЗЭН, Таны нэрээр би дуудагдсан билээ.


Гэм зэмгүй явж, зөв шударгыг үйлдэж, Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн


Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав? Миний мутар зольж чадахааргүй богино болсон юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй юу? Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж, Гол мөрөнг цөл болгох бөгөөд Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ.


Гэм зэмгүйгээр явагч хүн аврагдах, Харин тахир замаар явагч хүн нэгмөсөн унах.


ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд өмөг түшиг, Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.


Өөлөх гэмгүй явагч нь аюулаас ангид. Замаа муруйлгагч нь илчлэгдэнэ.


Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.


Та нарыг бид хашаагүй харин та нар дотроо хашигдсан аж.


Энэхүү сайн нь надад үхлийг авчирсан уу? Огт үгүй! Харин авчирсан нь нүгэл бөгөөд сайнаар дамжин нүгэл нь нүгэл хэмээн харагдахын тулд миний дотор үхэл ажилласан бөгөөд нүгэл нь тушаалаар дамжин туйлын нүгэлт болов.


Тэд Түүнд —Бидний эцэг бол Абрахам гэсэнд Есүс тэдэнд —Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол Абрахамын үйлдсэнийг үйлдэхсэн.


Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг гарга.


Сонсогтун үүнийг, шүүлтийг жигшиж, Чигч шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид ба Израилийн гэрийн захирагчид аа!


Сонсоцгоо! Иаковын гэр ээ, Израилийн гэрийн бүх ургаас, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.


“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.


Чигч алхагч нэгэн ЭЗЭНээс эмээх. Замаасаа гажигч хүн Түүнийг жигших.


Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж Өөлөх гэмгүй явагчдад Тэрээр бамбай болмуй


Аяа ЭЗЭН, Та үгийнхээ дагуу Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.


ЭЗЭН, Мосед —ЭЗЭНий мутар богино бил үү? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдлаа.


Та сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Зарлигуудаа надад заагаач!


Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite