Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 1:6 - Ариун Библи 2013

6 Иймээс Би Самарийг хээр тал дахь сүйрлийн овоо, Усан үзмийн төгөл суулгах газар болгоод, Чулууг нь хөндийд асгаж, Суурийг нь ил гаргана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тиймээс Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо, усан үзмийн төгөл суулгах газар болгоно. Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана.

Gade chapit la Kopi




Мика 1:6
19 Referans Kwoze  

Тиймээс шавраар шавсан ханыг чинь нурааж, түүнийг газарт унагаснаар түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Үүгээр Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэднэ.


Тиймээс та нараас болж Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.


Алт хичнээн харлаж, цэвэр алт гундав! Алмаас эрдэнэ нь асгаран бутарч, Гудамны буланд хөглөрөв.


Чи сонсоогүй юм уу? Өнө эртнээс Би үүнийг төлөвлөж, Эрт цагт үүнийг хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгохыг Одоо Би биелэл болголоо.


Тэр тэдэнд —Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.


Өөрийн ард түмний аврал болон Тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Буруу хүмүүсийн гэрийн тэргүүнийг Та цохин, Гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села


Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй.


Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, Оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


“Бүхий л дэлхийг устгадаг Устгагч уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, Чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн Чамайг шатсан уул болгоно.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг Тэр нураан доош хаяж, Шороонд хүртэл нь түүнийг газарт хаяна.


Учир нь Та хотыг овоо, Бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, Хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол бүх Израиль тэр хот уруу олс авчран тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий хүртэл чирнэ гэв.


Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск хот байхаа больж, Эвдэрсэн нуранги болно.


Чи дахин Самарийн толгод дээр Усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана. Тариаланчид тарьж, таашаах болно.


Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долдугаар онд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авав.


Гурав дахь жилийн шувтаргаар тэд түүнийг эзлэв. Ийнхүү Хезекиагийн зургадугаар он буюу Израилийн хаан Хошеагийн есдүгээр онд Самари эзлэгджээ.


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


Swiv nou:

Piblisite


Piblisite