Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 1:16 - Ариун Библи 2013

16 Баяр баясгалан болох хүүхдийнхээ төлөө чи гашуудаж үсээ хяргаад халзан бол. Тэд чамаас салж, цөлөгдөх тул Бүргэд мэт бүр халзан бол.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээ бодож өөрсдийгөө халзан болгон, үсээ хус. Бүргэд мэт их халзан бол. Тэд та нараас салан одож цөлөгдөх болно.

Gade chapit la Kopi




Мика 1:16
18 Referans Kwoze  

Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань “Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч


Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”


Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:


Тэгээд Би баяр наадмуудыг чинь гаслаан, Бүх дууг чинь гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, Толгой бүрийг халзална. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гаслах үе мэт болгож, Төгсгөл нь гашуун өдөр мэт байна.


“Том, жижиг бүх хүн энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний араас гашуудахгүй. Биеэ урж, толгойн үсээ хусан гашуудагч ч олдохгүй.


Ард түмний минь охин чи Таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон өөд, мөргөлийн өндөрлөгүүд өөд гарав. Небо болон Медебагийн төлөө Моаб уйлав. Хүн бүрийн толгой нь халзан агаад сахлаа хусжээ.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй.


Газ нь халзан болов. Ашкелон сүйрэв. Тэдний хөндийн үлдэгсэд ээ, Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?


Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдэнд үхнэ. Израиль гарцаагүй нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.


Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, хөвгүүд, охид чинь илдэнд унаж, газрыг чинь хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар газар үхэх болно. Израиль гарцаагүй нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Босогтун, шөнийн харуулуудын эхэнд Шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Өлссөнөөс болж гудамж бүрийн эхэнд үрэгдэж буй Балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүнд гараа дээш өргө” гэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite