Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 6:6 - Ариун Библи 2013

6 Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.

Gade chapit la Kopi




Матай 6:6
17 Referans Kwoze  

Ингээд тэр дотогш ороод, хоёулхнаа үлдэж, араасаа хаалгаа хаагаад, ЭЗЭНд залбирав.


Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв.


Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.


Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа.


Ард түмэн минь, ирцгээ, Өрөөндөө ороод хаалгаа хаагтун! Уур хилэн өнгөртөл, Түр зуур нуугдагтун!


ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.


Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст бус, харин нууц оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууц хардаг Эцэг чинь чамд буцааж төлнө.


Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.


Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.


Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж,


Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог.


Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,


Натанаел Есүсээс —Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр —Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны доор байхад чинь Би чамайг харсан гэлээ.


Есүс —Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ.


Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа бөгөөд ЭЗЭН чамайг шагнах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite