11 Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач.
11 Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
Хоосон хуурмагийг, худал үгийг Хол байлгаач, надаас. Ядуурлыг ч, баян тарган байдлыг ч Надад бүү өгөөч, Ногдох хувь минь болох талхаар намайг тэжээгээч.
Өдөр тутмын минь талхыг Өдөр бүр бидэнд өгөөч.
Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв.
Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид Ямар ч сайн юмаар гачигдахгүй.
Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.
Өндөрт заларна, Түүний хоргодох газар нь Хадан бэхлэлт байх болно. Түүнд талх нь хангагдаж, Ус нь элбэг байх болно.
Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно.
Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж, өөрийнхөө талхыг идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан ятгаж байна.
ЭЗЭН Өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бэрүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явав.