Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 4:23 - Ариун Библи 2013

23 Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.

Gade chapit la Kopi




Матай 4:23
46 Referans Kwoze  

Есүс нийт хот тосгодоор явж, синагогуудад зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.


Есүс, Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.


Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.


Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.


Тэр, нутагтаа ирээд синагогт нь тэдэнд заахад тэд гайхшран —Хаанаас энэ хүн энэ цэцэн ухаан ба хүчит гайхамшигуудыг авсан юм бол?


Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав.


Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, Бүх өвчнийг чинь илааршуулдаг.


Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.


Үүний дараа Есүс удалгүй хот, тосгон бүрээр орж, Бурханы хаанчлалын сайнмэдээг тунхаглан хүргэж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа.


Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд, сонссон олон гайхаж —Хаанаас энэ хүн эдгээрийг авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар хүчит гайхамшгууд гарна вэ?


Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.


Есүс тэндээс явж, синагогт нь орлоо.


Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.


Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа.


Гэвч ард олон үүнийг нь мэдээд Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгэрэх хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв.


Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв.


Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа. Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал заав.


Есүс олныг эдгээсэн тул өвчинд шаналагсад бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа.


Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайнмэдээг тунхаглан —


“Тэднийг бүрэн устгацгаая” гэж Тэд зүрхэндээ хэлэв. Нутаг дахь, Бурханы уулзалтын майхныг Бүгдийг нь тэд шатаав.


Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ.


Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.


Есүс үүнийг Капернаумын синагогт заахдаа айлджээ.


Тэнд өвчтэйг нь эдгээ. Тэдэнд “Бурханы хаанчлал та нарт айсуй” гэж хэлэгтүн.


Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд бууж ирээд зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн


Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн өвчтэйг нь эдгээв.


Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч эс ойлговол ёрын муу нэгэн ирж, зүрхэнд нь юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм.


Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа.


Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.


Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайнмэдээ дэлгэрүүлж байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар ахлагчдын хамт Түүн дээр ирж,


Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.


Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиршсан хүн байжээ.


Яг тэр үед Есүс, өвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илааршуулж, сохорсон олонд хараа хайрлав.


Гэтэл Есүс —Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв.


Хууль ба эш үзүүлэгчид нь Иоханыг хүртэл л агаад тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайнмэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.


Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр сургаж байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite