11 Тэгээд диавол Түүнийг орхиход, гэнэт тэнгэрэлч нар ирж, Түүнд үйлчлэв.
11 Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.
Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?
Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?
Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.
Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.
Анх төрсөн Түүнийг дэлхийд Тэр дахин авчрахдаа “Бурханы бүх тэнгэрэлч Түүнд мөргөгтүн” гэж айлджээ.
Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.
Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.
Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.
Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь “Тэрээр тэнгэрэлч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв.
Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй. Махбодоор илчлэгдсэн Тэр Сүнс дотор зөвтгөгдсөн. Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр Харийнханд ч тунхаглагдсан. Ертөнцөд итгэгдсэн Тэр Сүр алдраар дээш авагдсан.
Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн бин, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.