1 Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв.
1 Есүс диаволд соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв.
Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.
Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм.
Сүнс намайг өргөж, дотоод хүрээнд авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв.
Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.
Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авав. Би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.
Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ.
Дараа нь Сүнс намайг өргөсөнд миний ард —ЭЗЭНий цог жавхлан Өөрийн газарт магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов.
Бурханы үзэгдлүүд дотор Израилийн газарт Тэр намайг ирүүлж, маш өндөр уулан дээр буулгахад, өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.
Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээж ирсэн боловч Ахаб намайг алах болно.
Тэд түүнд —Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөж яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша —Бүү илгээгтүн гэж хэлэв.
Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд
Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд дээр авчирлаа. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив.
Түүнээс гадна, Сүнс намайг өргөж ЭЗЭНий өргөөний зүүн зүг харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсанд ард түмний ноёд болох Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар дунд нь байхыг би үзлээ.
Тэр гарын дүрс мэт юмыг сунган миний толгой дээрх туг үснээс барилаа. Тэгэхэд Бурханы үзэгдлүүдийн дотор Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Иерусалим уруу авч яван дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав. Тэр нь атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах газар байв.
Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг.