Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 3:7 - Ариун Библи 2013

7 Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?

Gade chapit la Kopi




Матай 3:7
49 Referans Kwoze  

Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг.


Түүний үхэгсдээс амилуулсан Есүс, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх Хүү нь тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлэв.


Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг.


Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?


Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно.


Амилал гэж байхгүй хэмээдэг садукайчууд тэр өдөр Түүн дээр ирж Түүнээс асуусан нь —


Есүс тэдэнд —Фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэхэд


Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.


Есүстэй хамт байсан зарим фарисайчууд үүнийг сонсоод, Түүнд —Бид бас сохор байх нь уу? гэхэд


Вавилоны дундаас зугт, Хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг тул Шийтгэл дотор нь бүү сүйр. Тэр түүнд шанг нь өгөх гэж байна.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов. Тэд түүнийг таашаасангүй.


Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.


Тэд намайг анхнаас нь мэддэг болохоор хэрэв хүсвэл намайг манай шашны хамгийн чанд бүлэглэлийн фарисай ёсоор амьдарч байсныг гэрчилж чадах билээ.


Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.


Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож —Тэд хозлуулж, Мосегийн хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв.


Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч, түүнтэй хамсагчид тухайлбал садукайн бүлэглэлийнхэн хамтдаа эсэргүүцэн босож,


Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг.


Фарисайчуудын илгээсэн хүмүүс бас байлаа.


Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш.


Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод Түүгээр доог тохуу хийж байлаа.


Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв. —


Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс дээр ирж Түүнээс асуусан нь —


Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав.


Есүс шавь нартаа зааварлан —Сэрэмжлэгтүн, фарисайчуудын бас Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв.


Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд харин сонсоод цуглав.


Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зөвлөлдөв.


Харин фарисайчууд үүнийг сонсоод —Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ.


Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.


Тэд хорт могойн өндгийг дарж, Аалзны тор нэхдэг. Өндгийг нь идсэн хүн үхдэг бөгөөд Хагарахад дотроос нь могой гардаг.


Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй, өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


шавь нар нь ойртож очоод, Түүнд —Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд бүдрэн унтууцсаныг Та мэдэв үү? гэжээ.


Хуулийг умартагсад нь буруутнуудыг магтана. Хуулийг сахигсад нь харин тэдний эсрэг тэмцэнэ.


Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв.


Swiv nou:

Piblisite


Piblisite