Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 21:12 - Ариун Библи 2013

12 Есүс сүмд ороод, худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Есүс сүмд орж ирээд худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод,

Gade chapit la Kopi




Матай 21:12
18 Referans Kwoze  

Хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл шувуун шатаалт тахил байх аваас хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтааг өргөлдөө өргөг.


Хэрэв тэр хүн хурга авчрах чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ ялд зориулан ЭЗЭНд ялын тахил болгож авчрах болой.


Ингэхдээ Эзэний хуульд «Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ.


Гэвч тэр эмэгтэй хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн тахилд авчрах бөгөөд тахилч түүнд эвлэрүүллийг хийхэд эмэгтэй цэвэр болно” гэж хэлэв.


Мөн гарынхаа олж авах чадлын хэрээр хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авах ёстой бөгөөд нэг нь нүглийн тахил, нөгөө нь шатаалт тахил болой.


Тоологдсон хүн бүр нь ариун газрын шекелээр хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.


Есүс Иерусалимд орж, сүмд очив. Эргэн тойрноо харахад, цаг хэдийнээ орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.


Тэрээр олж авах боломжийнхоо хэрээр нэг хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтаа нэгийг өргөнө.


Хүү эсвэл охинтой болсны дараах цэвэрших хоногуудыг дуусмагц тэрээр шатаалт тахилд нэг хурга, нүглийн тахилд өсвөр тагтаа эсвэл хүүрзгэнэ уулзалтын майхны үүдэнд тахилчид авчрах ёстой.


Найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, эдгээрийг уулзалтын майхны үүдэнд тахилчид авчирна.


Тэгээд найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэн дээр очин эдгээрийг тахилчид өгнө.


Хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авчрах чадалгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн нь өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг нүглийн тахил болгон авчрах агаад энэ нь нүглийн тахил учраас түүн дээрээ тос асгаж болохгүй, гүгэл тавьж болохгүй.


Иудейчүүдийн Алгасал баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу явав.


Swiv nou:

Piblisite


Piblisite