11 Ард олон —Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.
11 Олон түмэн —Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.
Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд —Ертөнцөд ирэх ёстой өнөөх эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.
Ард олны зарим нь энэ үгсийг сонсоод —Өнөөх эш үзүүлэгч чинь энэ үнэхээр мөн байна гэхэд
Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж —Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ мөн —Бурхан ард түмэн дээрээ ирлээ гэцгээж байлаа.
Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Бурхан гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ.
Тиймээс тэд сохорт дахин —Тэр чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр —Тэр бол эш үзүүлэгч гэв.
Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Тэр дуудагдах болно» гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.
Эмэгтэй —Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа.
Тэд түүнээс —Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад тэр —Би биш гэсэнд —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ.
Харин зарим нь —Тэр бол Елиа зарим нь —Тэр бол эш үзүүлэгчдийн нэгэн адил эш үзүүлэгч гэж байлаа.
Тэр тэдэнд —Юу тэр билээ? гэв. Тэгтэл тэд Түүнд —Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм.
Тэд түүнээс —Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд
Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч, Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм.
Есүсийг урьсан фарисай үүнийг хараад —Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан хэмээн бодсонд
Түүнийг Иерусалимд ороход хотынхон бүгд үймэлдэж, —Энэ хэн билээ? гэцгээв.
Харин бид “Хүмүүсээс” гэвэл энэ хурсан олноос бид айж байна. Учир нь тэд бүгд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд,
Тэд Түүнийг барихыг санаархсан авч хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг тул ард олноос айв.