Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 20:8 - Ариун Библи 2013

8 Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, эцсийн бүлгээс эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ.

Gade chapit la Kopi




Матай 20:8
22 Referans Kwoze  

Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь, нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд түүгээрээ амь голоо зогоож байдаг. Эс тэгвэл тэр чамайг ЭЗЭНд мэдүүлж, энэ нь чамд нүгэл болох вий.


Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.


Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.


Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй,


Учир нь хүн бүр мууг ч, сайныг ч, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой.


Эзэн хэлсэн нь —Зарц нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр Эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?


Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хөлсөө авах нь зохистой. Айлаас айлд бүү дамж.


Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна мөн Сузанна болон өөр олон хүн байж, өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.


Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, сүр жавхлант сэнтийдээ залрах болно.


Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ.


Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй.


Тэгээд тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод, байшингийн үүдний дэргэд түүнд ийнхүү өгүүлэв. —


Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв.


тэд “Биднийг хэн ч хөлсөлсөнгүй” гэв. Тэгэхэд нь тэр “Та нар бас усан үзмийн талбай уруу яв” гэлээ.


Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денар хүртэв.


Тариа хадагчдыг хариуцсан зарц —Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн моаб эмэгтэй юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite