Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 2:2 - Ариун Библи 2013

2 Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.

Gade chapit la Kopi




Матай 2:2
28 Referans Kwoze  

Би түүнийг хардаг ч одоо биш. Би түүнийг үздэг ч ойр биш. Иаковаас од гарч ирж, Израилиас очирт таяг босож, Моабын зах хязгаарыг довтлон дийлж, Шетийн бүх хөвгүүдийг сүйрүүлнэ.


“Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, Мэргэн ухаанаар үйлдэж, Энэ газар шударга ёс болон зөв шударгыг үйлдэнэ.


Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээлээ. Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм гэв.


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ.


Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс хариуд нь —Намайг Хаан гэж та хэлж байна. Би үнэнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.


Анх төрсөн Түүнийг дэлхийд Тэр дахин авчрахдаа “Бурханы бүх тэнгэрэлч Түүнд мөргөгтүн” гэж айлджээ.


Бас Түүний дээр «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа.


Пилат Түүнээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр хариуд нь —Та ч хэлж байна гэв.


“Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.


Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.


Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв.


—Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, Алдар сүр нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа.


Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.


«Харин тэд Бурхан ЭЗЭНдээ мөн тэдний төлөө Миний босгох хаан Давиддаа үйлчилнэ.


Тэгвэл Хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ. Тэр чиний Эзэн учир Түүнд мөргө.


Тэр —Эзэн, би итгэж байна гээд Түүнд мөргөв.


Пилат мөн пайзан дээр «Назарын Есүс, Иудейчүүдийн Хаан» гэж бичээд, загалмай дээр тавиулав.


далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.


Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв.


Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.


«Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм.


Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite