Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 2:16 - Ариун Библи 2013

16 Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв.

Gade chapit la Kopi




Матай 2:16
21 Referans Kwoze  

Хөл нь муу тийш гүйн Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Бодол нь цөвт муу бодол бөгөөд Замд нь эвдрэл, сүйрэл бий.


Буруут захирагч ядуу түмний дээр байх нь Архирах арслан ба дайрах баавгай мэт.


Тэр эм ариун хүмүүсийн цус мөн Есүсийг гэрчлэгсдийн цуснаас уугаад согтохыг би харав. Би түүнийг хараад, ихэд гайхлаа.


Ард түмний чинь эсрэг хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-Арбелийг сүйтгэсэн өдөр шиг Бүх бэхлэлт чинь сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.


Тэгэхэд, цухалдан хилэгнэсэн Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг авчрахыг тушаасанд эрчүүд хааны өмнө хүргэгдэн ирэв.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусаа илчлэн Алагдагсдыг дахин далдлахгүй.


Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Делила, Самсонд —Чи намайг мэхлэн, надад худал хэлсэн. Одоо надад итгэ л дээ. Чамайг юугаар хүлж болох вэ гэв.


Тэдний уур догшин ширүүн, Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг! Би тэднийг Иаковын дунд хувааж Израилийн дунд тараана.


Амь цусны буруутан үхэн үхтлээ оргодол Ийм хүнийг бүү дэмж.


Би найз нөхдийнхөө доог тохуу болжээ Бурханыг дуудаж, Тэр надад хариулдаг байсан Зөвт агаад гэм зэмгүй би Найз нөхдийнхөө доог тохуу болжээ.


Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэрээр хоёр гараа хавсарч цохив. Балак, Балаамд —Би дайснуудаа хараалгахаар чамайг дуудсан билээ. Гэтэл харагтун, чи тэднийг гурвантаа дараалан ерөөлөө.


Балаам илжгэнд —Чи надаар тохуурхсан учир ингэлээ. Гарт минь илд байсансан бол би чамайг хэдийнээ алсан байхсан гэлээ.


Тэгээд тэр түүнд нөгөө үгээ хэлж —Чиний бидэнд авчирсан еврей боол намайг доромжлохоор над дээр орж ирээд,


тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан тэдэнд —Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над дээр орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан.


Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд —


Херод, мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ.


Эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь тэгэхэд биелэгдсэн агаад


Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихаар, төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.


Swiv nou:

Piblisite


Piblisite