Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 2:12 - Ариун Библи 2013

12 Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.

Gade chapit la Kopi




Матай 2:12
17 Referans Kwoze  

Эцэг Херодынхоо оронд Иудейг Архел хаанчилж байгааг тэр харин сонсоод тийш очихоос айжээ. Зүүдэнд нь Бурхан сэрэмжлүүлснээр Галил хавь уруу тэр явлаа.


Тэгээд Херодыг үхсэний дараа, Египетэд Эзэний тэнгэрэлч Иосефийн зүүдэнд гэнэт үзэгдэж —


Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.


Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.


Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.


Гэтэл эх баригч нар Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар эс үйлдэн, хөвгүүдийг амьд үлдээв.


Шөнө нь арам хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.


Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.


Харин Петр болон элч нар тэдэнд —Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой.


Гэвч Петр Иохан нар тэдэнд —Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун.


Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.


Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг” гэж бичигджээ.


Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ.


тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв.


Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite