Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 12:7 - Ариун Библи 2013

7 Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.

Gade chapit la Kopi




Матай 12:7
14 Referans Kwoze  

Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална.


Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.


Буруутыг зөвтгөгч ч тэр, зөвтийг буруутгагч ч тэр ЭЗЭНд жигшүүртэй.


Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй Түүнийг ялласнаар, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн дуу хоолойг гүйцэлдүүлжээ.


Есүс хариуд нь тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.


Тэд хамтдаа зөвт хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж, Гэмгүй цусанд үхлийн ял өгдөг.


Та нар зөвт Нэгэнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.


Учир нь тэдний сэтгэлийг Буруушаагчаас аврахын тулд Тэрээр гачигдагчийн баруун гар талд зогсдог.


Түүнчлэн Иовын гурван нөхөр түүнийг буруутгасан хэдий ч хариулах зүйл олж чадаагүй тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав.


Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.


Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал юм гэв.


Учир нь гарч явсан хүмүүс бүгд хозлуулсан байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт төрсөн бүх хүн хозлуулаагүй байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite