Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 1:19 - Ариун Библи 2013

19 Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ.

Gade chapit la Kopi




Матай 1:19
15 Referans Kwoze  

Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.


Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа.


Өөр хүний эхнэртэй завхайрсан хүн мөн хөршийнхөө эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулаг.


Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад —Танай бэр Тамар завхайрч, харагтун, завхайрлаасаа болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда —Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв.


тэд —Цуцлалтын бичиг үйлдээд, салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ гэв.


Хэрэв өөр хүнд өгөхөөр амласан, харин өнөөх хүн үнийг нь хараахан төлөөгүй бөгөөд тэрээр эрх чөлөөтэй болоогүй тийм боол эмэгтэйтэй эр хүн хурьцсан байвал тэд шийтгүүлэх ёстой. Гэхдээ эмэгтэй нь чөлөөт бус учраас тэд алуулахгүй.


Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв.


тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв.


Харин тэр бүсгүйг охин онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлгэ нь үнэн байвал,


Өглөө болох үед тэд эх газрыг таньж чадсангүй. Харин элсэрхэг эрэг бүхий нэгэн тохойг олж хараад, чадвал онгоцоо тийш нь гаргахаар шийдэв.


Энэхүү итгэлээр би эхлээд та нар дээр очихыг хүссэн нь та нар давхар нигүүлслийг аваасай гэснийх юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite