16 Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефыг төрүүлсэн болой.
16 Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой.
Тэгээд олныг цуглахад Пилат тэдэнд —Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ.
Тэр эмэгтэй Есүст —Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв.
Есүс гучаад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн,
Пилат тэдэнд —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд —Түүнийг цовдол гэцгээв.
Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.
Түүнийг хараад тэд ч гайхаж, эх нь Түүнд —Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Харагтун, эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд
тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.
Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв.
Энэ чинь Мариагийн хүү, мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт байгаа биз дээ? гэж Түүнд бүдрэн унтууцав.
Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.
Елиуд Елеазарыг төрүүлж, Елеазар Маттаныг төрүүлж, Маттан Иаковыг төрүүлэв.
Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.
Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав.