Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 6:21 - Ариун Библи 2013

21 Тохиромжтой өдөр ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар бас Галилын тэргүүн нарт зориулж зоог барьжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Хүлээсэн өдөр нь ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар болоод Галилын хүндэт хүмүүст зориулж зоог барьжээ.

Gade chapit la Kopi




Марк 6:21
15 Referans Kwoze  

Тэгээд хаан их найр буюу Естерийн найрыг бүх ноён болон албат нартаа зориулан хийсэн бөгөөд мөн аймгууддаа баярын өдрийг зарлан хааны заншлаар бэлэг сэлт өгөв.


Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх зарц нартаа зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг зарц нарынхаа дунд дээш өргүүлэв.


Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.


Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай.


Цезарь Тиберийн хаанчлалын арван тавдугаар онд, Понти Пилат Иудейг захирч, Херод нь Галилын захирагч, дүү Филип нь Итурае болон Трахонитын захирагч, Лусан нь Абилений захирагч,


Манай хааны өдөрт Ноёд нь дарсанд цохиулан өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгамуй.


Ахашверош хааны арван хоёрдугаар оны Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдөр өдрийн, сар сарын пур хэмээх шавгыг орхин, Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов.


Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж Есав, Иаковыг үзэн ядав. “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж тэрээр зүрхэндээ хэлжээ.


Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite