Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 5:15 - Ариун Библи 2013

15 Тэд Есүс дээр ирээд, «Легион» шүглэж байсан мөнөөх нэгэн хувцаслачихсан, эрүүл саруул сууж байхыг хараад, ихэд айв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Тэд Есүс уруу ирээд, чөтгөрт, «Легионд» эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцасласан, эрүүл саруул сууж байхыг хараад ихэд айв.

Gade chapit la Kopi




Марк 5:15
21 Referans Kwoze  

Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.


Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.


Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч ирээд Түүнтэй тулгарав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв.


Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр —Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв.


Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.


Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирдон дагжсаар гарч ирээд —Та амар тайван ирэв үү? гэв.


Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд үлэмж ихээр айж чичрэх болно.


Түүний сүр хүч та нарыг айлгаж, Түүнээс айх явдал та нарт учрахгүй гэж үү?


Эхний удаа та нар үүнийг үүрээгүй учраас бидний эсрэг Бурхан дүрсхийн уурласан юм. Учир нь бид Түүнийг журмынх нь дагуу эрж хайгаагүй байсан билээ гэж хэлэв.


Есүсийг завинд суух үед чөтгөр шүглэсэн байсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч


Үүнийг үзсэн хүмүүс, чөтгөр шүглэсэн хүнд юу тохиолдсоныг болон гахайнууд яасан тухай тэдэнд ярьжээ.


Тэр олонтаа гав, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэсэглэн эвдчихдэг байв. Хэн ч түүнийг номхтгож эс чаджээ.


Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэрхэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ.


Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Түүн дээр авчирч, Есүс тэднийг эдгээжээ.


Ингээд чөтгөр нь зайлуулагдахад мөнөөх хэлгүй ярьж эхэлжээ. Хурсан олон гайхаж —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.


Тэр өдөр Давид, Бурханаас эмээж —Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв.


Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?


Гахайчид зугтаж, үүнийг хот хөдөөгүй ярив. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite