Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 4:41 - Ариун Библи 2013

41 тэд маш их айж, бие биендээ —Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ? гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

41 тэд маш их айж, бие биендээ —Салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг Тэр ер нь хэн юм бэ? гэцгээж байлаа.

Gade chapit la Kopi




Марк 4:41
17 Referans Kwoze  

Тэр шавь нартаа —Итгэл чинь хаана байна? гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ —Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.


“Энэ хүртэл чи ирэгтүн, Эндээс цаашилж болохгүй. Омголон давалгаанууд чинь энд зогсох болно” гэж Би айлдсан билээ.


Хүмүүс гайхаж —Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байгаа юм бол оо? гэлцэв.


Ариун хүмүүсийн чуулалд Бурханаас эмээнэ. Түүнийг тойрох бүхнээс Тэрээр аугаа болоод сүрдмээр.


Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун!


Өө, Эзэн, Танаас үл эмээх, нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.


Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.


Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.


Бүгд гайхаж, өөр хоорондоо —Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаах юм гэж ярилцаж эхлэв.


Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ.


“Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба амар тайвных бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, нэрийг минь бишрэн зогссон.


Тэд —Түүний үйлдсэн болгон сайн ажээ. Тэр дүлийг ч сонсголтой болгож, хэлгүйг ч ярьдаг болголоо хэмээн ярилцаж, үнэнхүү гайхаж байв.


Тэр тэдэнд —Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ? гэхэд


Нуурын чанад эрэг герасчуудын нутагт тэд иржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite