Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 4:39 - Ариун Библи 2013

39 Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

39 Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт —Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов.

Gade chapit la Kopi




Марк 4:39
21 Referans Kwoze  

Далайн давалгаануудыг нам гүм болгохоор Тэрээр шуургыг аядуулав.


Та далайн догшролтыг захирдаг. Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.


Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээг, Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.


ЭЗЭН, үерийн усан дээр суусан Тийм ээ, ЭЗЭН сэнтийдээ Мөнхөд хаанчлан заларна.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Тушаалыг нь ус зөрчихгүйн тулд Тэнгист зарлигаа тогтоож байхад, Газрын суурийг тавихад Би тэнд байсан юм.


Гал, мөндөр, цас, манан, Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,


“Энэ хүртэл чи ирэгтүн, Эндээс цаашилж болохгүй. Омголон давалгаанууд чинь энд зогсох болно” гэж Би айлдсан билээ.


Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв.


Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зандрахад халуун нь буужээ. Тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв.


Тэр далайг зандарч хатаадаг. Тэр бүх голыг ширгээдэг юм. Башан, Кармел, Ливаны дэлбээнүүд ганддаг.


Эзэн татгалзсан ч мөнхөд бус.


Есүс тэдэнд —Юунд айцгаана вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо.


Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд —Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ.


Есүс түүнийг зандарч, —Дуугүй бай. Түүнээс гар! гэв. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, гэмтээлгүйгээр түүнээс гарч одов.


Тэд Түүн уруу очиж сэрээгээд —Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зандрахад салхи намдаж, нам гүм болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite