Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 3:5 - Ариун Библи 2013

5 Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, тэдний зүрх сэтгэл хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Мөнөөх хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.

Gade chapit la Kopi




Марк 3:5
29 Referans Kwoze  

тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд —Гараа сунга гэв. Тэр тэгсэнд гар нь зүгээр болсон байлаа.


Тэд ухаан бодолдоо харанхуй болж, дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурханы аминаас хөндийрчээ.


Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.


Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ.


мөнөөх хүнд —Гараа сунга гэсэнд тэр сунгамагц гар нь нөгөөтэйгөө адил зүгээр болов.


уулс ба хадуудад хандан —Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс ба Хурганы уур хилэнгээс далдлаач.


Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд


Тэр дөчин жилийн турш хэнд хилэгнэв? Нүгэл үйлдэж, цөлд бие нь унагсдад биш үү?


Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү.


Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.


Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл Хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Тэр нь Христ дотор л арилдаг байна.


Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ.


Есүс тэднийг харуутаа, —Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.


Эзэн түүнд —Хоёр нүүртнүүд ээ, та нарын хэн чинь Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй вэ?


Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэд зүрхэндээ төөрөлддөг, Тэд замуудыг минь мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.


Тэгээд би маш их уурлаж, би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаялаа.


Тэгээд тэд өөрсдийн дундаас харийн бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН, Израилийн зовлонг харж тэсэхгүй болов.


Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав.


Тиймд Би тэр үеийнхэнд уурлаж, «Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг Тэд замуудыг минь мэдсэнгүй» гэж хэлээд,


тэдэнд —Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэнд тэд эс дуугарав.


Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь Давидыг түүний эцэг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite