Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 16:1 - Ариун Библи 2013

1 Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж Түүнийг тослохын тулд анхилуун үнэртэн авлаа.

Gade chapit la Kopi




Марк 16:1
19 Referans Kwoze  

Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.


Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон жижиг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв.


Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байсан бөгөөд Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгахгүйн (бас тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан) тул иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ.


Тиймээс цэргүүд үүнийг үйлджээ. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн эхийнх нь эгч болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм.


Тэднийг айдас жихүүдэс эзэмдсэн тул булшнаас гаран гүйв. Тэд айснаасаа болоод хэнд ч юу ч хэлсэнгүй.


Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүний цогцсыг хаана тавихыг харжээ.


Тэр хийж чадахаа л хийсэн. Биеийг минь тэр тосолж оршуулгад минь урьдчилан бэлдлээ.


Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь цэвэр, үнэт нардын тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй орж иржээ. Тэр савыг хагалаад Есүсийн толгой дээр тосыг цутгав.


Тэд түүнийг Давидын хотод өөртөө зориулан ухуулсан булшинд нь тавьжээ. Түүнийг сүрчиг хийгчдийн найруулсан төрөл бүрийн үнэртнүүдээр дүүргэсэн хэвтэр дээр тэд хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.


Энэ нь Амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм.


Амралтын өдрийн урьдах бэлтгэлийн өдрийн орой болох үед,


Тэгээд Иосеф үйлчлэгч, эмч нартаа эцгийнхээ биед гүгэл хийхийг тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв.


Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандахад тэд булшинд хүрч ирэв.


Харин долоо хоногийн эхний өдөр, эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite