47 Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүний цогцсыг хаана тавихыг харжээ.
47 Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүнийг хаана тавьсныг харж байлаа.
Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон жижиг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв.
Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ.
Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав.
Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв.
Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв.
Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.
Тэр маалинган даавуу худалдан авч, Түүнийг буулгаж даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд нэгэн бул чулууг өнхрүүлж, булшны үүдийг тэр таглажээ.