Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 15:14 - Ариун Библи 2013

14 Харин Пилат —Яагаад? Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуухад тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Харин Пилат —Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд —Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав.

Gade chapit la Kopi




Марк 15:14
24 Referans Kwoze  

Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд


харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв.


Гэтэл хүмүүс түүнийг иудей гэдгийг таниад, бүгд нэгэн дуугаар —Ефесийн Артемис бол агуу хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав.


Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Түүнийг цовдол, цовдол гэж хашхиралдлаа. Пилат тэдэнд —Өөрсдөө Түүнийг ав, тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв.


Пилат Түүнээс —Үнэн гэж юу вэ? гэв. Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж —Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй.


Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.


Гэвч тэд —Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхиралдсаар байлаа.


Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд —Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв.


Зуутын дарга ба Есүсийг харгалзагсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад, ихэд айн —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.


Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.


Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв.


Булшийг нь буруутуудын хамт товлосон ч Үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үйлдээгүй, Түүний аманд мэх худал нь байгаагүй.


Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ.


Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчид Толгойн үснээс минь ч олон Утгагүйгээр дайсагнагч Устгах гэж оролдогсод хүчтэй байна. Би хулгайлаагүй зүйлээ Буцааж өгөх ёстой болж байна.


тэд —Түүнийг цовдол гэж хашхиралдлаа.


Тэгэхэд Пилат хурсан олонд нийцүүлэхийг хүсэж, Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ.


Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite