Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 12:14 - Ариун Библи 2013

14 Тэд ирээд, Түүнд —Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэд ирээд Түүнд —Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнд ч тал засдаггүйг тань болон хэнийг ч ялгадаггүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? Бид төлөх ёстой юу, эсвэл төлөх ёсгүй юу? гэж асуутал,

Gade chapit la Kopi




Марк 12:14
36 Referans Kwoze  

Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.


Харин нэр хүндтэйчүүдээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад олдож нэмэгдсэн зүйл байгаагүй.


Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.


Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.


Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил болсон гэж би найддаг.


Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг.


Учир нь би та нарыг гашуудуулбал миний гашуудуулагсдаас өөр хэн намайг баярлуулах вэ?


Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь Илгээгчийн алдрыг Хайгч Тэр бол үнэн мөн. Түүний дотор зүй бус гэж үгүй.


Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.


Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд


Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув.


Иудас ирээд даруй Есүс уруу очиж «Рабби!» гээд Түүнийг үнсэв.


Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэхэд


Тэгэхэд би, Иаковт гэмт үйлдлийг нь, Израильд нүглийг нь мэдүүлэхийн тулд Хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, Шүүлт, эр зоригоор дүүрэн байна.


Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ.


Аяа ЭЗЭН, сэтгэлийг минь худалч уруул Хуурмаг хэлнээс авраач.


Түүний ам хэл цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Үгс нь чидун тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд илд сугалсан байв.


Нүглээс маань болж түүний элбэг дэлбэг үр жимс нь Бидний дээр Таны тавьсан хаадынх болов. Зовлого биеийг маань Зоргоороо бас мал сүргийг маань ч эзэрхийлнэ. Зовлон шаналан иймээс бидэнд үлэмж болжээ.


Тиймээс ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭНтэй шүүлтэд шударга бус ба ялгаварлал, хээл хахууль авах нь байдаггүй юм гэв.


Харин Микаиа —ЭЗЭН амьд! Бурхан надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.


Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй.


Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.


Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав.


Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд тэдэнд —Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite