Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 10:47 - Ариун Библи 2013

47 Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

47 Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв.

Gade chapit la Kopi




Марк 10:47
24 Referans Kwoze  

Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв.


Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээлээ. Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм гэв.


Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ.


Тэд түүнд —Чи бас Галилынх уу? Нягтлаад үз. Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хариулав.


Петрийг хашааны хаалгаар гарахад өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байгсдад —Энэ, Назарын Есүстэй байсан гэж хэлэв.


Үзэгтүн, нэгэн канаан эмэгтэй тэр мужаас ирж —Эзэн, Давидын Хүү, намайг өршөөгөөч. Охинд минь чөтгөр айхтар шүглэчихлээ гэж орилов.


“Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ.


Пилат мөн пайзан дээр «Назарын Есүс, Иудейчүүдийн Хаан» гэж бичээд, загалмай дээр тавиулав.


зарим нь —Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь —Христ Галилаас гарахгүй биз дээ?


Натанаел түүнд —Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэхэд нь Филип —Ирж, хар л даа гэв.


Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо.


Ард олон —Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.


Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.


Үзэгтүн, замын хажууд суугаа хоёр сохор хүн Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав.


Хурсан олон бүгд гайхаж —Энэ чинь Давидын Хүү биш үү? гэцгээв.


Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Тэр дуудагдах болно» гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.


Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг.


Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite