Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 10:1 - Ариун Библи 2013

1 Тэгээд Тэрээр тэр газрыг орхиж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. Дахиад л үй олноороо Түүн дээр цуглахад, Тэр заншсанаараа тэдэнд заав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Тэгээд Тэр босож тэндээсээ Иудейн нутаг болон Иорданы чанадад очив. Дахиад л үй олон хүн Түүн уруу цуглахад, Тэр Өөрийн заншсан ёсоороо тэднийг сургаж эхлэв.

Gade chapit la Kopi




Марк 10:1
17 Referans Kwoze  

Иоханы анх баптисм хүртээж байсан газар болох Иорданы нөгөө тал уруу Есүс дахин явж, тэндээ байлаа.


Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр заажээ. Тэр сургахдаа ийн айлдав. —


Дараа нь Тэр шавь нартаа —Иудей уруу дахин явцгаая гэхэд


Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.


Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.


Тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Хэдийгээр тэдэнд дахин дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.


Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.


Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа. Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал заав.


Тэр дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд Түүн уруу ирэхэд Тэр тэдэнд заалаа.


Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр цэгнэж, судалснаар олон сургаалт үгсийг эмхлэн гаргав.


Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.


Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав.


Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд, сонссон олон гайхаж —Хаанаас энэ хүн эдгээрийг авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар хүчит гайхамшгууд гарна вэ?


Хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад


Есүс сүмд зааж байхдаа —Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ?


Сүмд өдөр бүр та нартай хамт байж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд юм гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite