41 Тэр өрөвдөн гараа сунгаж түүнд хүрээд —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд
41 Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд
Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа.
Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.
Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв.
Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.
Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.
Хүүхдийн гараас барьж, Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна») гэж хэлэв.
Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.
Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов.
Учир нь Түүнийг айлдваас Тэр нь биелнэ. Түүнийг тушаах аваас Тэр нь буй болмой.
Уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж —Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйхад
тэр даруй уяман өвчин нь түүнээс зайлж, тэрээр цэвэршжээ.