Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Малахи 1:6 - Ариун Библи 2013

6 “Миний нэрийг үл хүндлэгч тахилч нар аа! «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна?» гэж түг түмдийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ?» гэж асуудаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 “Миний нэрийг жигшигч тахилч нар аа, «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ?» гэж түмэн цэргийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж жигшсэн бэ?» гэж асуудаг.

Gade chapit la Kopi




Малахи 1:6
52 Referans Kwoze  

Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ?


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


Эцэг эхээ хүндэл. Тэгвэл Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр чи урт насална.


Та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, энд байх хугацаандаа эмээн биеэ авч яв.


Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл.


“Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад


Эцгийгээ басамжилж, Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийг Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.


Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.


Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байх.


ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.


Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


“Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд


Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.


Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.


Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ.


“Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав. Өргөөндөө хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН айлдав.


тэр нь эцгээ эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хөсөрдүүлсэн.


Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.


Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай.


“Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, Бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол ууган хүү минь юм”


“Чи бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд


Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж айлдсан.


Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,


Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв.


Харагтун, зарцын нүд эзнийхээ гарыг, Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг Нигүүлсэлээ Тэр бидэнд үзүүлтэл Нүд маань бидний Бурхан ЭЗЭН тийш.


Ач гуч өтгөсийн титэм. Азай буурлууд үрсийн алдар.


Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй, Нядлах тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг идээн өргөлөөр дарамтлаагүй, Утлагаар зүдрээгээгүй.


Чи дөнгөж сая Над уруу хандахдаа «Эцэг минь, Та миний залуугийн найз.


Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй” хэмээв» гэж хэл.”


Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.


“Тахилчид аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм.”


Бид бүгд нэг эцэгтэй биш үү? Биднийг нэг л Бурхан бүтээсэн биш үү? Яагаад бид ах дүүгийнхээ эсрэг тэрслэн өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ?


Харалган хийгээд мулгуу ардууд аа! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Чамайг бүтээж, чамайг бий болгож, чамайг тогтоосон Тэр Эцэг чинь бус уу?


Эцэгтээ «Та юу төрүүлэв?», Эхдээ «Та юу гаргачихав?» гэж хэлдэг нэгэн хөөрхий еэ!”


Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite