Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 9:7 - Ариун Библи 2013

7 Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхлээс амилсан гэж,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхэгсдээс амилсан гэж,

Gade chapit la Kopi




Лук 9:7
13 Referans Kwoze  

тэд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг гэв.


Цезарь Тиберийн хаанчлалын арван тавдугаар онд, Понти Пилат Иудейг захирч, Херод нь Галилын захирагч, дүү Филип нь Итурае болон Трахонитын захирагч, Лусан нь Абилений захирагч,


Хамгийн сайн нь өргөст ургамал, Хамгийн чигч шулуун нь сундуу шивээ мэт тул Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ. Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.


Түг түмдийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд Үймээн самуун, гишгэл талхлал хийгээд Түйвээний нэг өдөр бий тул хэрэм нурж, Тусламж эрсэн хашхираан уулсад нүргэлнэ.


Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!


Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.


Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, шавь нараараа үг дайж,


тэд Түүнд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв.


Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд —Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв.


Түүнийг Херодын эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херодод илгээжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite