Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 8:8 - Ариун Библи 2013

8 Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад —Сонсох чихтэй нь сонсогтун гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад, —Сонсох чихтэй нь сонсогтун гэв.

Gade chapit la Kopi




Лук 8:8
25 Referans Kwoze  

Сонсох чихтэй нь сонсогтун.


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй.»”


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»”


Зарим нь сайн хөрсөнд суулгагдагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.


Зарим нь сайн хөрсөнд унан, ургаж өсөөд, гуч, жар, зуу дахин их болжээ гээд,


Сайн хөрсөнд суусан нь үгийг сонсдог бас ойлгодог нэгэн бөгөөд тэрээр үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг гаргах болно гэж айлдав.


Сонсох чих, харах нүдний Аль алийг нь ЭЗЭН бүтээж өгсөн.


Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.


Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.


Мэргэн ухаан дуудаагүй гэж үү? Бодрол дуугаа хадаагаагүй гэж үү?


Тэгээд Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин их ургац авав. ЭЗЭН түүнийг ерөөжээ.


мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж,


Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.


ЭЗЭН эш үзүүлэгчид болох бүх зарцаа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонссон ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй.


Сонсох чихтэй нь сонсогтун гэв.


[Сонсох чихтэй нь сонсогтун] гэж хэлэв.


Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов.


Ийм давс хөрсөнд ч, бордоонд ч ашиглагдахгүй тул үүнийг хөсөр хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлджээ.


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”


Чихтэй нь сонсогтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite