Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 7:34 - Ариун Библи 2013

34 Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа. Ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд” гэцгээдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа, ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр” гэцгээдэг.

Gade chapit la Kopi




Лук 7:34
13 Referans Kwoze  

фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж —Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь


Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа.


Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа.


Амралтын өдөр фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор Есүс иржээ. Тэд Түүнийг хянамгай ажиглаж байв.


Фарисайчуудын нэг нь хамт зоог барихыг Түүнээс хүсжээ. Есүс тэр фарисайн гэрт орж тухлан суув.


Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ.


Үүнийг харсан фарисайчууд шавь нарт нь —Яахаараа танай багш татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэжээ.


Есүс болон шавь нар нь бас хуримд уригдсан байлаа.


Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув.


Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийн үйлддэг бус уу?


Хүний Хүүг ирээд идэж уухаар нь тэд “Хараач, энэ ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд!” гэцгээдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан үйлсээрээ зөвтгөгддөг гэв.


Баптисч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг.


Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдээрээ зөвтгөгддөг гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite