Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 7:2 - Ариун Библи 2013

2 нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг боол нь өвдөөд үхлүүт байжээ.

Gade chapit la Kopi




Лук 7:2
24 Referans Kwoze  

Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та энэрэл хайр ба үнэнээ эс орхив. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.


Боолууд аа, махан бодынхоо эзэнд бүх талаар дуулгавартай бай. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил.


Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.


Учир нь тэрээр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа.


Зуутын дарга ба Есүсийг харгалзагсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад, ихэд айн —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.


Зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол Занга болох вий эцэстээ!


Хуурмагтай би хамт алхсан бол Хөл минь заль мэх уруу яарч байсан бол


Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохно царс модны доор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.


Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддагийг нь онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг,


Маргааш нь бид Сидонд зогсов. Паулд сайхан сэтгэл гаргаж Иули түүнийг нөхөд дээрээ очиж асруулахыг зөвшөөрөв.


Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн хоригдлыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.


Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж —Энэ залуу мянгатын даргад хэлэх юмтай тул хүргэж өгнө үү? гэв.


зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга дээр очиж, түүнд —Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв.


Өөртэй нь ярьсан тэнгэрэлчийг явангуут гэрийн зарц нараасаа хоёрыг мөн өөртэйгөө үргэлж хамт байдаг цэргүүдээс сүсэг бишрэлтэй нэгийг нь дуудав.


Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга ажээ.


Тэрээр хүмүүст сонсгосон яриагаа өндөрлөж, Капернаумд явж ороход


Есүсийн тухай тэр сонсоод, ирж зарцыг нь эдгээхийг Түүнээс гуйлгахаар иудейчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite