Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 7:16 - Ариун Библи 2013

16 Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж —Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ мөн —Бурхан ард түмэн дээрээ ирлээ гэцгээж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн —Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн —Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа.

Gade chapit la Kopi




Лук 7:16
31 Referans Kwoze  

Есүсийг урьсан фарисай үүнийг хараад —Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан хэмээн бодсонд


Харин хурсан олон үүнийг хараад айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.


—Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Учир нь Тэр бидэн дээр ирж, Ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн юм.


Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


Тэд бүгдээрээ гайхан цочирдож, Бурханыг алдаршуулж —Бид өнөөдөр мөн ч хачин юм үзлээ гэцгээн бүгд айдаст автсан байлаа.


Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.


Эргэн тойронд нь амьдрагсад бүгд айдаст автаж, Иудейн уулархаг нутаг даяар энэ бүхний тухай яриа болж байлаа.


Ард олон —Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.


Хэлгүйчүүд ярихыг, тахир дутуучууд эрүүл болохыг, доголонгууд явахыг, сохрууд харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.


Та газар дэлхийд айлчилж, Түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн байдаг. Та газрыг ийнхүү зэхэхдээ Тэдний үр тариаг бэлтгэдэг.


Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


Тэд надаас болоод Бурханыг алдаршуулж байсан юм.


Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгал хураажээ. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.


Тиймээс тэд сохорт дахин —Тэр чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр —Тэр бол эш үзүүлэгч гэв.


Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд —Ертөнцөд ирэх ёстой өнөөх эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.


Эмэгтэй —Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа.


Тэд түүнээс —Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд


Тэд түүнээс —Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад тэр —Би биш гэсэнд —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ.


Тэр тэдэнд —Юу тэр билээ? гэв. Тэгтэл тэд Түүнд —Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм.


тэд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг гэв.


Тэр хавийн болоод Герас нутгийн хүмүүс бүгд Түүнийг тэндээс явахыг гуйв. Тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцаад явжээ.


Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад —Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ.


Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ.


Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Бурхан гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ.


чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм гэв.


Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.


үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite