Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 6:27 - Ариун Библи 2013

27 Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд.

Gade chapit la Kopi




Лук 6:27
22 Referans Kwoze  

Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл.


Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм.


Дайсан чинь уналаа гээд бүү баярла. Тэднийг бүдрэх үед нь зүрхээ бүү хөөргө!


Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.


Тэр тэдэнд —Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно.


Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.


Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.


Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.


Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.


Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад —Сонсох чихтэй нь сонсогтун гэв.


Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!


Хайрт минь, мууг бус харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм.


Бурханы алдар суу нь хэрэг явдлыг нууцлахад. Хаадын алдар суу нь тэдгээрийг олж илрүүлэхэд.


Анддаа хорон муу хариу барьж, Өстнөө шалтаггүйгээр цөлмөсөн бол


Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.


Паул чангаар —Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна гэж хашхирсанд


Swiv nou:

Piblisite


Piblisite