Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 6:22 - Ариун Библи 2013

22 Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!

Gade chapit la Kopi




Лук 6:22
29 Referans Kwoze  

Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.


Харин та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд.


Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг.


ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ, Түүний үгийг сонсогтун. “Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид баяр баясгаланг тань үзэх юмсан» гэцгээж байна. Гэвч тэд ичих болно.


Хэдий тийм боловч захирагчдын олон нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисайчуудаас болж синагогоос хөөгдөх вий гэсэндээ үүнийгээ өчсөнгүй.


«Зогс. Над уруу бүү ойртогтун. Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг. Тэд хамарт минь үнэртэх утаа, Бүх л өдөржин шатдаг гал юм.


Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.


Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ.


Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх бус лугаа адил тэд бас ертөнцийнх бус тул ертөнц тэднийг үзэн ядсан юм.


Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно.


Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.


Тэд энэ үг хүртэл түүнийг сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн —Энэ мэтийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй гэж хашхиралдав.


Тэд —Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.


тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ?


Та нар Миний төлөө захирагчид ба хаадын өмнө хүргэгдэж, тэдэнд болоод харийнханд гэрчлэл болно.


Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно.


Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна.


Swiv nou:

Piblisite


Piblisite