32 Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.
32 Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.
Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.
Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.
Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. —
Иймээс гэмшицгээ. Гэм нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд
Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм.
Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна.
Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтдаа хойрго биш билээ. Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг.
Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно.
Бурханы өмнөх гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн.
Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.
Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг.
Израильд гэмшил ба нүглийн уучлал соёрхохын тулд Бурхан Түүнийг Эхлүүлэгч хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн.
Учир нь ахлах тахилчид атаархсандаа Есүсийг барьж өгснийг тэр мэдэж байлаа.
Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.
Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв.
Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.
Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.
Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй.
Тэд Түүнд —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьж залбиралаа өргөдөг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд