Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 3:22 - Ариун Библи 2013

22 Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт биет хэлбэрээр буун иртэл, тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч —Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог гэв.

Gade chapit la Kopi




Лук 3:22
21 Referans Kwoze  

Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр Надад хэлэхдээ «Чи Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлэв.


Иохан гэрчилж —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан.


харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.


Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.


Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.


«Миний сонгосон Зарц, Сэтгэлд минь нийцсэн Хайртыг минь харагтун. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр харийнханд Шударга ёсыг тунхаглана.


Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.


Тэр тэдэнд —Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.


Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв.


Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив.


Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа.


Тэр өдрүүдэд Галилын Назар хотоос Есүс ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ.


Тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв.


Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.


—Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.


Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, дүр төрхийг нь ч хараагүй.


Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite