Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 23:22 - Ариун Библи 2013

22 Пилат гурав дахь удаагаа тэдэнд —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? Үхэх шалтаг болчихоор бурууг би Түүнээс олсонгүй. Тиймээс Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Пилат гурав дахь удаагаа тэдэнд —Яагаад? Энэ хүн ямар бузар мууг үйлдсэн юм бэ? Үхлийн шалтгаан болох ямар ч гэм бурууг би Түүнээс олсонгүй. Тийм учраас Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд

Gade chapit la Kopi




Лук 23:22
8 Referans Kwoze  

тэдэнд —Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над дээр авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй.


Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав.


харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.


Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв.


Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ.


Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд —Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв.


Гэвч тэд —Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхиралдсаар байлаа.


харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардсаар, тэдний дуу хоолой ч дийлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite