40 Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж —Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа гээд
40 Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж, —Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гээд
Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”
Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун.
тэдэнд —Та нар юунд унтана вэ? Босоцгоо, уруу татагдахгүйн тулд залбирцгаа гэж айлдав.
Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.
Бидэнд өртэй бүхнээ Бид уучилдаг учир Бидний нүглийг мөн уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач” гэж хэл гэв.
Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож, Ямар ч ёс бус нь намайг ноёрхохыг Бүү зөвшөөрөөч.
Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон. Хөл минь эс халтирсан.
Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалаач!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.
Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэдэнд намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Их гэмт үйлдлээс ангижирна.