Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 22:19 - Ариун Библи 2013

19 Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.

Gade chapit la Kopi




Лук 22:19
27 Referans Kwoze  

Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү?


Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.


бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв.


Тэрээр дурсагдахаар гайхамшгуудаа үйлджээ. ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өрөвч.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.


Бидний Бурхан бөгөөд Эцэгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ Өөрийгөө өгсөн юм.


Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа.


Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв.


Есүс хурсан олныг зүлгэн дээр суулгахыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв.


Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс ирлээ.


Тэр аягыг авч, талархал өргөн —Үүнийг авч, дундаа хүртэцгээ.


Араасаа намайг дагуулаач Алив бушуухан гүйцгээе Хаантан намайг лавриндаа авчирвай. Таныгаа бид бахданхан, баясалдаж —Дарснаас ч илүүтэйеэ хайрыг тань дээдэлнэм Танд тэдний дурладаг нь зөв байнам.


Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.


Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, газрын араатан, тэнгэрийн шувуудыг Тэрээр гарт тань өгч захируулсан бөлгөө. Та тэрхүү алтан толгой юм.


Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна.


Тэгээд тэр надад —Хүний хүү! Энэ яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав” гэлцдэг.


долоон талх мөн загасыг авч талархал өргөн хувааж шавь нартаа өгөхөд шавь нар нь хурсан олонд тараан өгчээ.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн дунд тавьж, улсуудаар хүрээлүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite