Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 2:40 - Ариун Библи 2013

40 Хүүхэд өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы таалал Түүн дээр байсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

40 Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм.

Gade chapit la Kopi




Лук 2:40
17 Referans Kwoze  

Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.


Хүүхэд өсөж, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНий бас хүмүүсийн тааллыг олов.


Самуелыг өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.


Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа.


Гэсэн ч Та намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн Эхийнхээ хөхөөр байх үед Та намайг итгүүлсэн.


Харин балчир хөвгүүн Самуел маалинган ефод зүүгээд ЭЗЭНий өмнө үйлчилж байв.


Тэгээд эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр өгөв. Хөвгүүнийг өсөж өндийхөд нь ЭЗЭН ерөөв.


Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай.


Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.


Элч нар Эзэн Есүсийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан билээ.


Та хүний хөвгүүдээс гойд сайхан Таны уруулаас нигүүлсэл дусална. Тиймээс Таныг Бурхан мөнхөд ерөөсөн.


ЭЗЭН Ханнад айлчлан ирж, тэрээр жирэмслэн ахиад гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөж торнив.


Swiv nou:

Piblisite


Piblisite