Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 2:4 - Ариун Библи 2013

4 Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот уруу,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу

Gade chapit la Kopi




Лук 2:4
24 Referans Kwoze  

Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, Надад Израилийг захирах Нэгэн нь Чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”


Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Бичвэр хэлдэг биш үү? гэв.


ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.


Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо.


Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Тэр дуудагдах болно» гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.


Хэрэв таны эцэг намайг сураглавал “Давид, Бетлехем хот уруугаа явахаар надаас хичээнгүйлэн гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх ураг төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ” гэж хэлэгтүн.


Хөрш эмэгтэйчүүд нь —Наомид хүү төрөв гээд түүнд Обед гэдэг нэр өгөв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.


Үүдэн хаалганаа байсан бүх ард олон болон тэнд суудал эзэлсэн ахмадууд —Бид гэрч мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН, Израилийн гэрийг босгогч Рахел Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай!


Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад —ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд —ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав.


Натанаел түүнд —Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэхэд нь Филип —Ирж, хар л даа гэв.


Саул, Давидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? гэж асуусанд Давид —Таны боол би Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн гэж хариулжээ.


Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон байв.


Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирдон дагжсаар гарч ирээд —Та амар тайван ирэв үү? гэв.


Тэгээд тэр хоёр явсаар Бетлехемд хүрч ирлээ. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болоод шуугилдацгааж, эмэгтэйчүүд нь —Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв.


Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем.)


Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.


Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.


Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав.


жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас явав.


Swiv nou:

Piblisite


Piblisite