29 —Эзэнтэн, Та үгийнхээ дагуу Зарц намайгаа амар тайван явуултугай.
29 —Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай.
—Одооноос эхлээд, Эзэн дотор үхэгч үхэгсэд нь ерөөлтэй еэ! гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд зүдэл зүтгэлээсээ салж амраг. Учир нь тэднийг ажил үйлс нь дагадаг гэж айлдав.
Чиний хувьд, чи урт наслаад, эцэг өвгөд уруугаа амар тайвнаар очиж, тавигдах болно.
Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм.
Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ.
Өөлөх өөгүйг тэмдэглэж, Үнэнч шулууныг үзэгтүн. Ийм хүмүүний ирээдүй Энх тунх билээ.
Израиль Иосефт —Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь үзсэнээс хойш би одоо үхсэн ч яах вэ гэв.
Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад
Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.