41 Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж —
41 Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж, —
Есүс уйлав.
Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, Гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Уруулаас минь гарсан зүйл Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.
Ов мэхтнүүдийг хараад, Би жигшдэг билээ. Үгийг тань тэд сахин биелүүлдэггүй.
Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана.
Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.
Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!
Таны хуулийг огоорсон гэм буруутнаас болж Шатам их зэвүүцэл намайг барьж авлаа.
Ефраим аа, Би чамайг Хэрхэн зөнд нь орхих вэ? Израиль аа, Би чамайг Хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамайг хэрхэн Зебойим шиг болгох вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Бүхий л энэрэл минь ноцжээ.
Тэрээр Хазаелыг аягүйцтэл нь гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав.
Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Ард түмний минь охины сүйрлээс болж Тайвшруулах гэж намайг бүү оролд” гэв.
ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр ажилаа, этгээд ажилаа хийнэ.
Хэрэв чи ядаж, энэ өдөр юу амар тайванд хүргэхийг мэдсэнсэн бол! Гэвч эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав.